top banner
Шуурхай мэдээ

Японы барлах урлагийн үзэсгэлэн


2017-12-04 15:42:59

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс зохион байгуулдаг уламжлалтай цуврал үзэсгэлэнгийн энэ удаагийнх Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улирлын дуу” нэртэйгээр дэлгэгдлээ.

Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа юм. Үзэсгэлэнд Японы модон барын урлагийн төлөөлөгчид болох 40 гаруй уран бүтээлчийн зургууд байгаагаас XIX зуунд дорнын уламжлалт урлагийг дэлхийд таниулсан барын их мастерууд Китагава Утамаро (1753-1806), Сузуки Харунобу (1717/24-1770) нарын нэрт зураачдын бүтээлүүд шигтгээ нь болэ байна. Барын энэхүү бүтээлүүдэд аж байдлын, байгалийн сэдвээс гадна тухайн ард түмний гоо сайхныг илэрхийлэгч эмэгтэйчүүдийн дүр голложээ. Эмэгтэйчүүдийн сэдэвт цуврал бар зургуудад “Үнэнчийн тэмцээн”, “Бүсгүйн өдөр ба цаг мөчүүд”, “Хайр дурлалын сонгомол дуунууд” гэх зэрэг нэртэй өрнөлгүй бэсрэг дүрийн бүтээлүүд олон байна. Тухайлбал,1794-1795 онуудад бүтээсэн “Гоо сайхнаараа алдаршсан зургаан бүсгүй” хэмээх цуврал зурагт Япончуудын гоо сайхны таашаалын илэрхийлэл болсон эмэгтэйчүүдийн дүрийг уран нарийн зураас, донж хөдөлгөөнөөр гайхамшигтай илэрхийлсэн байдаг. Эдгээрээс харвал япон бар зурагт амьдралыг байгаагаар нь маш энгийнээр гарган харуулдаг уламжлалт дүрслэлийн онцлог байдаг бөгөөд энэ онцлог нь европын урлагт нөлөөлжээ. Үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд