top banner
Шуурхай мэдээ

Арванхоёрдугаар сарын 05-нд болох үйл явдал


2017-12-05 08:42:08
Зураг
08.30 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Монгол Улс: Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал” үндэсний семинар” болно.

09.00 цагт БСШУСЯ-нд АТГ-аас авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өрчил, дутагдлыг арилах чиглэлээр Ц.Цогзолмаа сайдад зөвлөмж хүргүүлнэ.

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сургалт болно.

09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ХЭҮК-оос “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг” зохион байгуулна.
 
10.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т “Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурал болно.

10.20 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

11.00 цагт Ашигт малтмал газрын тосны газрын 2 дугаар байранд шинээр тохижуулсан Сургалтын танхимын нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн байдлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ”-нээс БЗДХ, ХДХВ-ын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ХНХЯ-нд Монгол Улс анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болсон талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн үйл ажиллагаатай танилцана.

18.00 цагт “Туушин” зочид буудалд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй хөгжил" хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Гадаад харилцааны яаманд

09.00 цагт Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болно.

17.00 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл хийнэ.

17.00 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такока Масато нар “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурна.

 "Blus Sky" зочид буудалд

11.00 цагт "Монфемнет" сүлжээнээс "Тогтвортой хөгжлийн зорилтууд: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд" арга хэмжээ зохион байгуулна.
 
17.30 цагт "Сайн дурын байгууллагуудын сүлжээ" ТББ-аас "2017 оны шилдэг сайн дурын үйлс" шалгаруулах ёслол болно.

Монгол брэнд