top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн


2017-12-05 09:08:09
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд