top banner
Шуурхай мэдээ

Малчдыг мэргэшүүлэх сургалт боллоо


2017-12-05 14:17:11
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Малчдыг мэргэшүүлэх” сургалт зохион байгуулав. Өмнөх жилүүдэд малчдыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, онолын хичээлийг ордог байсан бол энэ удаад тэднийг мэргэшүүлэх дадлага хичээлийн сургалтыг голчилжээ.
Энэ удаагийн сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Политехникийн коллеж хамтран Баянхонгор хотноо зохион байгуулсан байна.
Сум тус бүрээс тав, нийт 100 малчин талх нарийн боов, гар урлал, эсгий ноос урлал, эсгүүр оёдол, гутал засвар, барилга өрөг гэсэн ангиудад малчдыг мэргэшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагджээ. Сургалтад хамрагдсан малчид идэвхтэй оролцож, цаашид энэ төрлийн сургалтыг дахин зохион байгуулан илүү олон малчдыг урт хугацааны сургалтад хамруулах саналыг зохион байгуулагчдад хэлж байв.

                                                                                                                                         Б.Мөнхзул


Монгол брэнд