top banner
Шуурхай мэдээ

В.Путин: Оросын тамирчид төрийн дэмжлэгтэйгээр сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэж ОУОХ-ны дүгнэлтэд дурдаагүй


2017-12-07 10:57:14
Зураг
ДООД НОВГОРОД. /ТАСС/. ОХУ-ын олимпийн шигшээ багийн асуудлаарх Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ сүүлд гаргасан дүгнэлтэд Оросын тамирчид төрийн дэмжлэгтэйгээр сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэж дурдаагүй нь чухал болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цохон тэмдэглэжээ.

В.Путин ГАЗ авто машины үйлдвэрийн ажилчидтай уулзах үеэрээ “Орос улсад сэргээшийн хэрэглээг дэмжих төрийн тогтолцоо байхгүй гэсэн дүгнэлтийг ОУОХ-оос гаргасан нь чухал юм. Төрөөс дэмжээгүй юм бол яагаад Оросын тамирчдыг Оросын төрийн далбаан дор олимпийн наадамд оролцохыг хориглоод байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сэргээшийн асуудалд хэн буруутайг нь шийтгэ. Хоёрдугаарт, хэрвээ сэргээш хэрэглэхийг дэмжих төрийн тогтолцоо байхгүй гээд дүгнэчихсэн юм бол яагаад манай тамирчид олимпийн наадамд Оросын бэлэг тэмдгийн дор оролцож болохгүй гэж? Мэдээжийн хэрэг, энэ бол ноцтой асуудал” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “Тамирчин хүний хувьд олимпийн наадамд оролцоно гэдэг хамгийн чухал. Тэд энэ тэмцээнд орох гэж уйгагүй бэлтгэл сургуулилт хийдэг. Карьерынхаа туршид үүнд л бэлтгэж байдаг. Тиймээс бид хэнд ч саад хориг тавьж, олимпод оролцох эрхийг нь боогдуулах учиргүй" гэжээ.
Э. Аянзаяа

Монгол брэнд