top banner
Шуурхай мэдээ

Иргэн “Д”–г хайх ажиллагаа үргэлжилж байна


2017-12-07 11:48:16
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д нь өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн ОБГ-т иржээ. Энэхүү дуудлагын дагуу эрэн хайх аврах үйл ажиллагаа үргэлжилж байна. 
Өнөөдрийн байдлаар аймгийн ОБГ-ын болон аймгийн Цагдаагийн газрын нийт 25 албан хаагч эрлийн багт үүрэг гүйцэтгэж байгаа тухай мэдээллийг аймгийн ОБГ-аас өглөө. Тэд өглөөний 9.30 цагаас оройн 19.00 цаг хүртэл тасралтгүй эрэл хийж байгаа гэнэ.
Тухайн иргэн ямар шалтгааны улмаас алга болсон нь одоогоор мэдэгдээгүй байна. Иргэн Д нь нутаг усандаа нэр хүндтэй, архи дарс хэрэглээд байдаггүй, их ажилсаг, тусч нэгэн байсан талаар нутгийн иргэд ярьж байгаа юм.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд