top banner
Шуурхай мэдээ

М.Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадам боллоо


2017-12-07 12:07:51
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь МЗЭ-ийн “Хантайшир” салбар, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг 24 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн яруу найргийн наадмыг Аймгийн Засаг даргын ивээл дор явуулсан бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд ивээн тэтгэж байхаар болжээ. Нийт 30 шахам яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Х.Чимэдрэгзэн тэргүүлж, МЗЭ-ийн болон Ч.Лодойдамба, М.Цэдэндорж нарын шагналт яруу найрагч Г.Чардаг удаалж, яруу найрагч Я.Мягмардорж, Д. Ерөөлт, С.Үйтүмэн нар удаах байр эзэллээ.
24 жил тасралтгүй явагдаж байгаа энэхүү яруу найргийн наадамд оролцож байсан яруу найрагчдаас  Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн болон Г.Сэр-Од, М.Цэдэндоржийн нэрэмжит шагналтан 20 шахам нэртэй уран бүтээлчид төрөн гарчээ. Тус аймгийн зохиолчдын салбарт МЗЭ-ийн 10 гаруй гишүүд, 30 шахам залуу яруу найрагч, зохиолч хамрагдаж байна.
                                                                                                                       Ш.Цоодол

Монгол брэнд