top banner
Шуурхай мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгдсэн төв ашиглалтад оров


2017-12-07 13:05:08
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгдсэн төв" ашиглалтад орлоо.
Тус аймгийн Засаг дарга "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөртөө хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилт тусгасан аж.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгдсэн төв"-ийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын дэмжлэгээр байгуулагдсан "Дорноговь Их хөгжил сан" ТББ-ын 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулжээ.
Гавьяаныхаа амралтад суусан ахмадууд, хөдөлмөр эрхлэх эрмэлзлэлтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэхшээлтэй иргэд энд ажил хөдөлмөр хийж болох аж. Дорноговь аймагт  1981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 4500 ахмад настан, 10 гаруй мянган бага орлоготой эмэгтэйчүүд буй бөгөөд тус иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь хэмэр оруулах аж. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд