top banner
Шуурхай мэдээ

Аймгийн Засаг даргад ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа


2017-12-07 16:41:37
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн аймгийн ИТХ-ын хуралдаанаас дөрвөн жилийн зорилтыг жил бүрийн хүрэх түвшингээр нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах замаар ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 379 арга хэмжээ энэ онд 79,5 хувь хэрэгжиж байна гэж ИТХ-ын төлөөлөгчид үзлээ.
Энэ онд байгалийн ган зуд ихэнх нутгаар дайрч үр тарианы ургац өмнөх жилээс 48,0 хувиар буурч, малын тоо толгой багасч, ажилгүйдэл 2,0 орчим хувиар өсч иргэдийн амьжиргааны түвшин буурлаа. Төрийн албанд сахилга хариуцлага суларч төлөвлөсөн ажил цаг хугацаандаа хэрэгжихгүй байна гэж дүгнэсэн байна.
Аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдаан аймгийн АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Анхбаяр, Н.Батжаргал нар төрийн жинхэнэ алба хашиж төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдлийг арилгах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бадарчийн зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр тавьсан саналыг намын бүлгүүд хэлэлцэхээр хоёр цагийн завсарлага авч эхэлсэн юм. Төрийн албаны хууль зөрчсөн үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэх, зохион байгуулалтын асуудлыг энэ удаа хэлэлцэхгүй байхаар намын бүлгийн хуралдаанаар шийдсэн тул ИТХ-ын хуралдаан хоёр өдөр 30 шахам цаг хуралдан төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргалаа.
М.Батжаргал

Монгол брэнд