top banner
Шуурхай мэдээ

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байна


2017-12-07 18:04:34
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 51 917 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тус салбарт 719 172 хүн  ажиллаж байна гэсэн статистик судалгаа гарчээ.

Тодруулбал нийт ажиллах хүчний 57 хувийг жижиг дунд үйлдвэрийн салбарынхан бүрдүүлж буйг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн ДНБ-ийн 17.8 хувь,  экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг  жижиг дунд үйлдвэр эрхлэгчид үйлдвэрлэж буй юм. Улмаар энэ онд 154  аж ахуйн нэгжид 49.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар олгосон зээлийн эргэн төлөлт  98 хувийн үзүүлэлттэй байгааг албаныхан хэллээ.

 
Б.Заяа

Монгол брэнд