Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2017-12-08 08:37:59
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 
Холбоотой мэдээ