top banner
Шуурхай мэдээ

“Монголиа Опен” тэмцээний нэр хүнд өсч, чансааны оноо олгоно


2017-12-08 08:40:39
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад зохион байгуулдаг чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээний нэр хүнд, цар хүрээ хэрхэн өссөн гэдгийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны гаргаж буй чансааны дүн баталлаа.

ДБНХ /UWW/-ноос олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчин 25, мөнгө 20, хүрэл 15, шагналт тав дугаар байрт -10, долоод-8, наймд-6, есдүгээрт-4, аравдугаар байрт-2, Тивийн АШТ-д нэгд-12, 2-10, 3-8, 5-6, 7-4, 8-2 гэх мэт оноог өгөхөөр шийдвэрлэсэн. Жин тус бүрт хэчнээн тамирчин оролцсон нь оноонд нэлээд түлхэц өгнө.

Жишээ нь ирэх жилийн ДАШТ-д 70 кг-д 40 бөх барилдлаа гэж үзэхэд түрүүлсэн бөх 25+40=65 оноо авах юм. ДБНХ
-ноос ирэх жилийн гуравдугаар сарын 1-нээс чансааг албан ёсоор гаргаж өөрийн веб сайтад байрлуулах юм.

Мөн чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Иван Ярыгиний “Алтан Гран при”, Тбилисийн Гран при, Александр Медведийн нэрэмжит ОУТ, Өмнөд Африкийн нээлттэй тэмцээн, эмэгтэй бөхчүүд “Монголиа Опен”, “Клиппан”, БНХАУ, Польшийн нээлттэй тэмцээнд амжилттай барилдсан бөхчүүдэд дэлхийн чансааны оноо олгох юм. Тухайлбал, түрүүлсэн бөх 8, мөнгө 6, хүрэл 4, тавдугаар байр 2 оноо цуглуулна.

UWW ирэх жилээс эхлэн чансааны оноо олгох тэмцээнийг туршилтаар явуулж, 2019 оноос бүрэн хэрэгжүүлэхээр шийд
вэрлэжээ.
 

Д.Өлзий


Монгол брэнд