top banner
Шуурхай мэдээ

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цуцлав


2017-12-08 10:00:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газрын албанаас өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цуцалсан байна.

Учир нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй аж. Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.7 га талбайг худалдахаар төлөвлөөд байсан юм.

Дашрамд дурдахад Нийслэл энэ онд газрын дуудлагаар төсөвт төвлөрүүлэх орлого 18.2 тэрбум төгрөгөөр тасалдсан юм. Учир нь газрын дуудлага худалдааны анхны үнэ нэг ам дөрвөлжин метр нь 33 мянган төгрөг байсныг 2015 оноос эхлэн 220 мянга болгосон. Үүнтэй холбогдуулан дуудлага худалдаанд оролцогчдын тоо огцом буурч байгааг Нийслэлийн газрын албанаас учирласан юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд