top banner
Шуурхай мэдээ

“Турк Улсын гадаад бодлого” сэдвээр лекц уншив


2017-12-08 10:03:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал тус ЭСЯ-ны Цэргийн атташе хурандаа Тамэр Акканы хамтаар Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Я.Чойжамцын урилгаар тус сургуульд энэ сарын 6-нд зочлов. 

Элчин сайд М.Ахмет Язал болон хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй талууд уулзаж, хоёр улсын батлан хамгаалахын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Уулзалтын дараа Элчин сайд М.Ахмет Язал тус сургуулийн багш, судлаач нарт “Турк Улсын гадаад бодлого” сэдвээр лекц уншив.

Мөн Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн музейд зочилсон бөгөөд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Я.Чойжамц уулзалтын дараа Элчин сайд М.Ахмет Язалд талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулав.

Монгол брэнд