top banner
Шуурхай мэдээ

Курагино-Кызыл-Овоот-Эрдэнэтийн төмөр замын хойд коридорын төслийн явцыг эрчимжүүлнэ


2017-12-11 11:05:08
Зураг Москва /МОНЦАМЭ/. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой энэ сарын 7-нд Москва хотноо албан ёсны уулзалт хийлээ.
 
Уулзалтаар талууд хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
 
Тодруулбал “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ойрын хугацаанд гарын үсэг зурж “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах шаардлагатайг талууд онцлов.
 
Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсанд  төслүүдийг хэрэгжүүлэхэд техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулж, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлж, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх,  Курагино-Кызыл-Овоот-Эрдэнэт чиглэлийн төмөр замын хойд коридорын төслийг явцыг эрчимжүүлэх нь зүйтэй хэмээн үзэв.
 

Монгол брэнд