top banner
Шуурхай мэдээ

Европын Нэгдсэн Улс байгуулах тухай санааг дэмжжээ


2017-12-11 14:22:47
Зураг
БЕРЛИН. /ТАСС/. Европын Нэгдсэн Улсыг 2025 он гэхэд байгуулах тухай Германы Социал-демократ намын дарга Мартин Шульцын санааг тус улсын Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль дэмжжээ.

“Улс төрчид Европын Холбооны цаашдын хөгжлийн бодлогогүй байдлыг байнга шүүмжилдэг. Харин хэн нэгэн тухайлбал Мартин Шульц Европыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санааг гаргахад бүгд л түүн рүү дайрч эхэлсэн. М.Шульцийн санал нь Европын Холбоог иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч болгох зорилготой юм. Үүнийг үнэхээр шаардлагатай гэж үзэж байна” хэмээн Зигмар Габриэль хэлжээ.

Харин М.Шульцын саналтай холбоотойгоор ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен “Зи-Ди-Эф” телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ бол миний үр ач нарын хувьд л бодит болох боломжтой санаа юм” гэж хэлсэн байна.
Э. Аянзаяа

Монгол брэнд