top banner

Гран при шагналын эзнээр эмэгтэй үсчин Б.Ичинноров, эрэгтэй үсчин Y.Цацралтуяа нар тодров


2017-12-11 15:22:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тухайн жилийн чиг хандлага өвөрмөц урсгалуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулдаг нийслэлийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “Улаанбаатар-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо.
10 дахь жилдээ болж буй уг тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан нийт 130 гаруй үсчин, гоо засалч, хумс засалч эмэгтэй, эрэгтэй үсний гоёл, хуримын засалт, будалт, боди арт, хумс, дизайн зэрэг 12 төрлөөр өрсөлдөв.Тухайлбал, Сүхбаатар дүүргээс Видал, Грийс, Болор, Хос шагай, Лакме, Мерак, J салон, Сити дээд сургууль, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутнуудаас бүрдсэн нийт 50 гаруй мэргэжлийн үсчин, хумс дизайн урлал, гоо засалчид оролцов.
Тэмцээний нийлбэр дүнгээр Сүхбаатар дүүрэг тус тэмцээний “Шилдэг дүүрэг”-ээр шалгарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮГЗХ-ны өргөмжлөл гардлаа.
Нийслэлийн аварга эмэгтэй үсчнээр "Грийс" салоны үсчин Б.Ичинноров, эрэгтэй үсчнээр “Хос шагай” салоны үсчин Y.Цацралтуяа шалгарч тус тус Гран при шагнал хүртсэн юм.
"Шилдэг сургууль” шагналын эзнээр Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шалгарсан бол Ганцаарчилсан төрлийн Эрэгтэй креатив төрөлд Видал салоны Б.Уртнасан мөнгө, Эмэгтэй салоны тайралтын төрөлд Видал салоны Ө.Цэлмэгсайхан хүрэл, Тайзны нүүр будалт төрөлд “Болор” салоны О.Отгонтуул алт, Хуримын нүүр будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Б.Отгонбаатар мөнгө, Биен дээрх будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Н.Энхчимэг алт, Грийс салоны А.Урангоо нар мөнгөн медалийн эзэн болов.
Миксмедиа хумс урлал төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг алт, French хумсыг акрилаар бүрэх урлал төрөлд Сити сургуулийн оюутан Н.Аминхүслэн тусгай байр, Үндэсний хэв шинжийг харуулсан уламжлалт авангард үс самналтын бэлэн бүтээлийн төрөлд Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутан Н.Оюунчимэг алт, Д.Золзаяа мөнгө, Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд ҮУПК-ийн оюутан Г.Баярдэлгэр алт, Грийс салоны А.Урангоо мөнгө, Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам алт, ҮУПК-ийн оюутан Б.Цэндгэрэл мөнгө, Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам хүрэл, Уран сэтгэмжийн хумс урлалын бэлэн бүтээлийн төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг тусгай байр, ҮУПК-ийн оюутан Г.Хөтөлсайхан тусгай байрт тус тус шалгарлаа.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд