top banner

Өмнөд Солонгос АНУ-аас хамтарсан цэргийн сургуулилтаа хойшлуулахыг хүсчээ


2017-12-11 16:32:11
Зураг
СӨҮЛ. /Ройтерс/. Ирэх оны эхээр хийхээр төлөвлөсөн хамтарсан цэргийн сургуулилтуудаа хойшлуулахыг Өмнөд Солонгос АНУ-аас хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Сөүлийн дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, Пёнчаны өвлийн олимпийн наадам эхлэхээс долоо хоногийн өмнө, олимп дууссанаас хойших долоо хоногийн хугацаанд аливаа зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийж, гал зогсоохыг НҮБ уриалсантай холбоотойгоор Өмнөд Солонгос АНУ-ын талд ийм хүсэлт тавьсан байна.

Өмнөд Солонгос болон АНУ нь жил бүрийн хоёр, гуравдугаар сард хамтарсан цэргийн сургуулилт хийдэг билээ. Энэ оны тухайд хамтарсан цэргийн сургуулилт хийх хугацаа нь хоёрдугаар сард болох Пёнчаны өвлийн олимп болон гуравдугаар сард болох паралимптай давхцаж байгаа юм.
Г.Доржханд

Монгол брэнд