МХБХ-ны “Алтан бөмбөг”-ийн эздийг маргааш зарлана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2017-12-11 16:38:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу ням гарагт Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ-ны улиран одож буй 2017 оны "Алтан бөмбөг"-ийн эздийг тодруулсан байна.

Энэхүү эрхэм хүндтэй шагналын эздийг маргааш болох "Алтан бөмбөг" хүндэтгэлийн ёслол дээр албан ёсоор зарлаж шагналыг гардуулна. “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшиж буй тоглогчдын нэрсийг МХБХ-ны техникийн хэлтсээс болон хөгжөөн дэмжигчдээс санал ирүүлдэг бөгөөд тухайн жилийн турш оролцсон тэмцээний статистик дүнг харгалзан нэр дэвшүүлдэг байна.



Дашрамд сонирхуулахад, Өнгөрсөн жилийн Монголын хөлбөмбөгийн шилдгийн шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа "Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд болсон юм. 2016 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг гоолыг шалгаруулсан билээ. Мөн бэлгэдэлийн шигшээ багийг тодруулсан юм. Дээр дурдсэн номинацид нэр дэвшиж буй тамирчдад дээд, доод лигийн 10 багийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, Монголын хөлбөмбөгийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бичдэг 14 сэтгүүлч нийт 54 хүний саналаар "Алтан бөмбөг"-ийн эзнийг тодруулж байв. 2016 оны “Хүндэт алтан бөмбөг” шагналыг “Хангарьд” клуб, МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо, Шилдэг эрэгтэй тоглогчоор “Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж, Шилдэг шүүгчээр МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон ОУХХ-ны шүүгч Ч.Жавхлан, Шилдэг эмэгтэй тоглогчоор “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлагч А.Алтантуяа, “Ганган гоол”-ын шагналыг  “Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбат, Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагчаар “Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга, Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагчаар “Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн шилдэг дасгалжуулагчаар Л.Банзрагч тус шалгарсан юм.

Харин 2016 оны бэлгэдлийн 11 тоглогчоор: Хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар Г.Билгүүн, Б.Гарьдмагнай, Д.Төрбат, О.Оюунбаатар, хагас хамгаалагчаар Ишино Шута /Япон/, М.Мөнх-Эрдэнэ, О.Баяржаргал, Э.Пүрэвдорж тус тус тодорсон бол довтлогчоор Н.Наранболд О.Мижиддорж нар тус тус сонгогдож байжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ