Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон цагдаагийн ажилтнуудыг шагнав

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2017-12-11 16:58:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа. Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд ЦЕГ-ын албанаас шалгарсан хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэж амжилт гаргаад ирснийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, олон улсын уэргийн энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсч байна гэж ЗЦА-аас мэдээ ирүүллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ