top banner

Өнөөдрийн арилжаагаар 29 компанийн хувьцааны ханш өслөө


2017-12-11 17:26:22
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 52 хувьцаат компанийн 1 сая 282 398 ширхэг хувьцаа арилжсанаас 29  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 17  компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн хувьцааны ханш тогтвортой байв.  Үүнээс "Баянтээг" ХК /BTG/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.55 хувиар өссөн бол "Нэхээсгүй Эдлэл” ХК-ийн /NXE/ ханш хамгийн өндөр буюу 14.97 хувиар унажээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 1.220.93 нэгж болж 0.81 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 624 тэрбум 384 сая  707 766 боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.

Монгол брэнд