top banner

Пёнчаны олимпийн наадамд оролцохоор шийдсэн тамирчдаа дэмжиж байна


2017-12-11 18:15:44
Зураг
МОСКВА. /ТАСС/. Оросын төрийн далбаан дор бус, харин олимпийн тугийн дор "Оросын олимпийн тамирчид" нэрээр Пёнчаны өвлийн олимпийн наадамд тамирчидаа оролцохыг  дэмжиж буйгаа ОХУ-ын Олимпийн хорооны тэргүүн Софья Великая мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Манай тамирчдыг олимпийн тугийн дор "Оросын олимпийн тамирчид" гэсэн нэрээр 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцуулах шийдвэрийг Олон улсын олимпийн хорооноос гаргасантай холбогдуулан бид өнөөдөр хуралдаж, тамирчдынхаа санаа бодлыг сонслоо. Тамирчдын дийлэнх нь Пёнчаны олимпийн наадамд оролцох хүсэлтэй байна. Бид тамирчдынхаа хүслийг хүндэтгэж байна. Тамирчид маань Оросын төрийн далбаан дор олимпийн наадамд оролцохгүй хэдий ч Орос улсаа төлөөлөн оролцох болно” хэмээн  С.Великая мэдэгдсэн байна.
 Э. Аянзаяа

Монгол брэнд