top banner

VI багийн иргэд “Иргэдийн хөгжлийн төв”-тэй болов


2017-12-12 15:58:08
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын VI  багт Иргэдийн хөгжлийн төвийн барилга шинээр ашиглалтад орлоо. Барилгын ажлыг Орон нутгийн төсвийн 359 сая төгрөгийн өртгөөр “Сизу” ХХК гүйцэтгэж энэ оны арван хоёрдугаар сарын 04-нд  ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Иргэдийн хөгжлийн төвд VI багийн Ажлын  алба, цагдаа, Өрхийн эмнэлэг төвлөрөн  ажиллаж тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж эхлэх юм.
Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэж эхлэх энэхүү үйлчилгээ өмнө нь байгаагүй бөгөөд байгууллагууд нэг дор төвлөрч буйгаараа  онцлог аж.  
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд