top banner
Шуурхай мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ


2017-12-13 09:05:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 12 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 26, Тэргүүн дагуул одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Монгол брэнд