top banner

Б.Хурцын асуудлаар маргааш нээлттэй хэлэлцүүлэг хийх болжээ


2017-12-14 10:10:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар маргааш буюу баасан гарагт Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүнээс Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцтай холбоотой Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдлыг үндэслэн Нээлттэй сонсгол явуулахыг шаардан, УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн. Гэвч Нээлттэй сонсголын хуульд зөвхөн УИХ-аас томилдог албан тушаалд сонсгол явуулахаар тусгасан учир Өргөдлийн байнгын хороо болон АБГББХ-гоор Нээлттэй хэлэлцүүлэг явуулах боломжгүй болсон юм. Тиймээс Нээлттэй сонсгол хийх санаачилгад нэгдсэн гишүүд өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг байлцуулан маргааш хэлэлцүүлэг зохион байгуулах болсон байна. Хэлэлцүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд