Smartcar.mn цахим системд шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2017-12-14 12:45:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн хэрэгслийн албан татварыг цахимаар төлөх боломжийг бүрдүүлсэн www.smartcar.mn системийг өнөөдөр Нийслэлийн мэдээллийн технологийн газраас олон нийтэд танилцуулав.

Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа бүх тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор бүхий энэхүү цахим системийг бүтээжээ. Систем  хэрэглээнд нэвтэрснээр ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг цахимаар төлөх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэж, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх давуу талтай юм.

Цаашид автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийн ачилтын мэдээлэл, оношилгооны цаг захиалга, автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээлэл зэргийг цахим хэлбэрт шүлжүүлэх ажлыг зохион байгуулах аж.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ