top banner
Шуурхай мэдээ

"Увс Чацаргана” ХК-ийн хувьцаа 15 хувиар унав


2017-12-14 16:41:52
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 146 820 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 21  компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл" ХК /HAM/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Увс Чацаргана” ХК-ийн /CHR/ ханш хамгийн өндөр буюу 15 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас  8 сая төгрөгөөр арилжаалав.

 Ингэснээр "MSE ALL" индекс 1,177.31 нэгж болж 2.04 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 489 тэрбум 471 сая 669 340 боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.


 

Монгол брэнд