top banner
Шуурхай мэдээ

Газар үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацаа ирэх онд дуусна


2017-12-14 17:24:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар 537 321 иргэнд 54.350.39 га газрыг өмчлүүлээд байна хэмээн  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Галмандах хэллээ.

Иргэд газрын албанд очихгүйгээр  өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг цахим хэлбэрээр авах боломж бүрдсэн байна. Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн юм. Тодруулбал газар эзэмших өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд  "egazar.gov.mn"хаягаар хүргэж байгаа билээ. 

"Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хууль  2003 оноос мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн бөгөөд 2005 онд гурван жилээр, 2008, 2013 онд таван жилээр тус тус сунгаснаар 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болох юм байна.
Б.Заяа

Монгол брэнд