top banner

Экспортын 78.8 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ


2017-12-14 17:41:42
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай улсын нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж буй бөгөөд энэ нь өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь  экспорт өсөх гол шалтгаан болжээ.

Эхний 10 сарын байдлаар Монгол Улс  40 сая тонн нүүрс, 1 сая.тонн зэсийн баяжмал, 17.4 тонн алт, 4.7 мян.тонн молибдений баяжмал, 6.7 сая тонн төмрийн хүдэр, 3 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тонн хайлуур жонш, 17.0 мян.тонн хайлуур жоншны баяжмал, 69 мян.тонн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.

Б.Заяа

Монгол брэнд