top banner

Тээврийн хэрэгслийн эргэлтийг судалж, үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэв


2017-12-14 17:54:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Тодруулбал үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж буй аж.

“Ард кино театр – зогсоолоос Орбит чиглэл, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол чиглэлд, МУИС -Улаан чулуут чиглэл, Офицеруудын ордноос- ХМК чиглэлүүдэд ачаалал ихтэй
Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” төв замаар, баруун чиглэл зэрэг 10 чиглэлд 24 тээврийн хэрэгслийг өдрийн цагаар ачаалал багатай үед цонхлуулж оройн 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 148 байсныг 166 болгожээ. 
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярихдаа, “Замын хөдөлгөөний ачааллаас үүдэлтэй автобуснууд түгжирч, иргэдийн хүлээх хугацаа нэмэгдэх тохиолдол бий. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас шинэ менежмент хийж автобусуудыг  урт эргэлтээр явуулалгүй ид ачааллын үеэр богино эргэлт хийлгэхээр шийдвэрлэсэн. Цаашид хаана хэдэн цагт автобус шаардлагатай вэ гэдгийг судалж, үе шаттайгаар нэмэгдүүлнэ" хэмээв.
 Б.Заяа

Монгол брэнд