top banner
Шуурхай мэдээ

“Пёнчан- 2018” өвлийн олимпийн наадамд манай 2-3 цаначин эрх авах боломжтой


2017-12-14 18:28:54
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Пёнчан 2018 өвлийн олимпийн наадамд оролцох цаначдын нэрс 2018 оны нэгдүгээр сарын 22-нд эцсийн байдлаар гарах бөгөөд манай улсаас 2-3 тамирчин олимпийн эрх авах нөөц боломж байгаа юм.

2017-2018 оны цасны улирлын Олон улсын тэмцээний нээлтийг гүйлтийн цаначид эхлүүлээд буй энэ өдрүүдэд гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчид Финланд орныг зорьжээ. Тус улсын хотуудад болж байгаа цуврал тэмцээнүүдэд хурд, хүч, ур чадвараа сорьж байна.
Хамгийн сүүлд Рука хотод болсон тэмцээнээс эмэгтэйчүүдийн 5 км зайн уралдаанд Ч.Отгонцэцэг 35 тамирчнаас 11
дүгээр байрт орсон бол А.Энхтуул 23, Э.Ариунтунгалаг 28 дугаар байрт оржээ. Эрчүүдээс 10 км зайн уралдаанд Б.Ачбадрах 41 тамирчнаас 23 дугаар байрт орж 108.83 оноо авсан бол С.Дүүрэнбаяр 33 дугаар байр эзэлж, чансааны оноогоо ахиулсаар байна.

Гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчид ирэх амралтын өдрүүдэд сүүлийн тэмцээндээ оролцоод энэ сарын 20-
нд эх орондоо ирэх юм.
 

Д.Өлзий


Монгол брэнд