top banner
Шуурхай мэдээ

НҮБ-ын тэргүүн: Хэрвээ шаардлагатай гэвэл Умард Солонгост айлчлахад бэлэн байна


2017-12-15 09:41:20
Зураг
ТОКИО. /Киодо/. Пхеньян болон Вашингтоны хооронд яриа хэлэлцээ хийхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн буйгаа НҮБ-ын тэргүүн илэрхийлжээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш  пүрэв гарагт буюу өчигдөр Токио хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

А.Гуттериш хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд яриа хэлэлцээ хийх нөхцлийг бий болгох нь холбогдох талуудын хувьд чухал юм. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн асуудлыг эв эеэр, тодруулбал яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг НҮБ эрмэлзсээр ирсэн. Хэрвээ яриа хэлэлцээ хийхэд зуучлах шаардлагатай гэвэл би Умард Солонгост айлчлахад хэзээд бэлэн байна” гэжээ.
Г.Доржханд

Монгол брэнд