В.Путин, Д.Трамп нар утсаар ярьжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-15 09:49:43
МОСКВА. /ТАСС/.  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн тухай Кремлийн ордны Хэвлэл мэдээллийн алба мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Уг мэдэгдэлд дурдсанаар АНУ-ын талын санаачилгаар, хоёр орны удирдагчид утсаар ярьсан байна.Тэд хоёр талын харилцааны тулгамдсан асуудлууд, Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн тун аюултай нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллах  талаар ярилцжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн дахин холбоо барьж энэ талаарх яриаг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Э. Аянзаяа
Холбоотой мэдээ