top banner
Шуурхай мэдээ

Япон улс Умард Солонгосын эсрэг дангаар нэвтрүүлэх хоригоо өргөжүүлжээ


2017-12-15 15:55:15
Зураг
ТОКИО. /ТАСС/. Япон улсын Засгийн газар Умард Солонгосын эсрэг хоригийг өргөтгөснөөр одоогоор Умард Солонгосын хувь хүн болон хуулийн этгээдийн хоригийн жагсаалтад нийт 103 компани болон байгууллага, 108 хүн багтаж байна хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.

Япон улсын Засгийн газар нийт 19 компани болон байгууллагыг Умард Солонгосын эсрэг хоригийн жагсаалтад нэмж оруулжээ. Хоригт санхүү, уул уурхайн бүтээгдэхүүн худалдаа болон Умард Солонгосын ажилчдыг хилийн чанад руу явуулахтай холбоотой компани болон байгууллага оржээ. Зарим нь Герман болон Хятадад бүртгэлтэй компаниуд аж.

Ёсихидэ Суга мэдэгдэхдээ “Умард Солонгос 11 дүгээр сарын 29-нд тив алгассан баллистик пуужин харвасантай нь холбогдуулан уг хоригийг өргөжүүлэх болсон. Япончуудыг хулгайлсан Умард Солонгосын тусгай ажилтнууд болон тус улсын пуужин болон цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудалд тодорхой арга хэмжээ авахыг бид уриалах болно” гэжээ.
Э. Аянзаяа

 


Монгол брэнд