top banner

“World masters” тэмцээнд манай 14 жүдоч хүч сорино


2017-12-16 14:28:57
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнөөдөр Монголын цагаар 16.00 цагт эхлэх Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээнд манай 14 тамирчин хүч сорино.

Эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн  медальтнууд өнөөдөр тодрох юм. 60 кг-д Д.Амартүвшин Бразилын П.Пелим, Г.Болдбаатар Казахстаны К.Гусмантай эхний оноолт таарчээ. 

Г.Хэрлэн Израйлын Фликер Талтай барилдах бол Д.Алтансүх Молдавын В.Дэнистэй оноолт таарсан бол 73 кг-д Д.Хадбаатар Азарбайжан, Г.Одбаяр Бразилын бөхтэй эхний барилдаанаа хийх юм байна.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлсэн бол 57 кг-д Д.Сумъяа Унгарын Каракастай оноолт таарчээ. 63 кг-д Б.Мөнгөнчимэг Польшийн О.Агатай барилдах аж.

Ийнхүү 200 мянган ам.долларын шагналын сантай эл тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх юм.
Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд