top banner
Шуурхай мэдээ

2017 онд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирчээ


2017-12-21 15:07:57
Зураг
БЕРН. /Би-Би-Си/. 2017 онд дэлхий дахинд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоог Швейцарийн давхар даатгалын компани гаргасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 63 хувиар өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас хамаагүй их хохирол учирсан үзүүлэлт аж.

2017 онд Карибын тэнгисийн бүс нутаг болон АНУ-ын өмнөд нутгийг хэд хэдэн удаа хүчтэй хар салхи дайран өнгөрч, Калифорни муж улсад томоохон түймэр дэгдсэн билээ.

Хэдийгээр байгалийн гамшгийн улмаас учирсан эд материалын хохирлын хэмжээ эрс нэмэгдсэн ч амиа алдаж, сураггүй болсон  хүмүүсийн тоо өмнөх оныхтой адил буюу 11 мянга гаруй байна.
 
Г.Доржханд

Монгол брэнд