top banner

Цогт сум “Алтан гадас” одонгоор шагнууллаа


2017-12-27 11:09:11
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр Говь-Алтай аймгийн Цогт сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагналаа. 
Цогт сумын үе үеийн бүтээлч хөдөлмөрч түмний Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү төрийн дээд шагналыг олгосон байна. Аймгийн Засаг дарга С.Гансэлэм өчигдөр тус сумын иргэд олон түмний өмнө “Алтан гадас” одонг нь гардуулж өглөө.
Цогт сум аймагтаа газар нутаг, хүн ам болон малыг тоогоор хамгийн олон ард иргэдийнх нь амьдралын түвшин дээгүүр үзүүлэлттэй байдаг ажээ. Одоо тус сумд 3500 гаруй иргэд 307500 мал сүргээ өсгөн үржүүлж байна. Дашрамд дурдахад Говь-Алтай аймаг 1973 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Халиун сум 1969 онд, Бугат сум 1979 онд “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ. Ийнхүү 38 жилийн дараа Цогт сум одонгоор шагнагдсан байна.
                                                                                                                          Ш.Цоодол

Монгол брэнд