Хятад улс 2032 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болно

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2017-12-28 10:52:23
ЛОНДОН. /Ройтерс/. Хятад улс 15 жилийн дотор буюу 2035 он гэхэд “дэлхийн хамгийн том эдийн засаг” болно гэж Их Британийн нэгэн судалгааны төв урьдчилан таамаглаж байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Их Британийн Эдийн засаг ба бизнесийн судалгааны төв дэлхийн эдийн засгийн ирэх 15 жилийн төлөв байдлын талаарх судалгааны тайлангаа саяхан нийтэлжээ.

Уг тайланд “2032 он гэхэд Хятад улс ДНБ-ийнхээ хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлэх магадлал өндөр байна” гэжээ. Одоогоор АНУ нь ДНБ-ийхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа бол Хятад улс хоёрдугаарт орж байгаа юм.

Тэгвэл одоогоор долдугаарт бичигдэж буй Энэтхэг улс Европын томоохон улсуудыг гүйцэж түрүүлэн дэлхийн гурав дахь том эдийн засаг болох магадлалтай байгаа бол араас нь Япон, Герман, Бразил, Их Британи, Өмнөд Солонгос, Франц болон Индонез улс бичигдэхээр байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ