top banner

"Сүүлчийн эзэн хаан Богд Жибзундамба” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ


2017-12-29 18:03:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейд "Сүүлчийн эзэн хаан Богд Жибзундамба” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. 

Үзэсгэлэнд Богд Жибзундамба хутагт хийгээд Эх хатан Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлэв.Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.



Мөн өнөөдөр Богд хааны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслол болж Хаан туульсын Жилкерийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлсан юм.
Н.Туяа

Монгол брэнд