top banner

82 настай, хараагүй өндөр настанд туслах аян өрнүүлж байна


2018-01-03 14:59:13
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодын залуус нэгдэн 82 настай, хараагүй болсон өндөр настанд туслах аяныг өчигдрөөс өрнүүлж эхлэв. Хэрлэн сумын нэгдүгээр багт оршин суудаг Гүрдорж гуай өндөр настны хэдэн төгрөг, талоны бараагаар өдөр хоногийг залгуулж байжээ. Төрүүлж өсгөсөн хүү, охин хоёртой ч хүү нь хөзөр, даалуу эргүүлэн гэрийн бараа харах нь ховор, харин охин нь сэтгэцийн өөрчлөлттэй гэх.
Түүнд туслах аяныг анх санаачилсан иргэдийн олон нийтийн сүлжээнд бичсэнээр, гэр орон нь хуруу зузаан тоосонд дарагдсан, ор дэвсгэрээ хэдэн жил солиогүй, өөрөө хэзээ усанд орсноо ч санахгүй, амьдарч байгаа байшингийнх нь гол нуруу хотойж нурахад ойрхон болсон гээд тун хүнд амьдралыг өгүүлжээ.
Гүрдорж гуайд туслахыг хүссэн залуус Дорнодчуудын цахим сүлжээнд нэгдсээр байна. Өчигдөр орой түүнийг БОЭТ-д хэвтүүлж, энэ хооронд шинэ байшин барьж тохижуулж өгөхөөр зорьж байгаа юм.  
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд