top banner

Үхэр, тэмээ өсгөхөд ихээхэн анхаарчээ


2018-01-04 11:27:52
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг сүүлийн жилүүдэд мал сүргээ таван төрөл дээр нь тогтмол өсгөж байгаа ч үхэр, тэмээ зэрэг таваарлаг малыг илүүтэй өсгөхөд ихээхэн анхаарч тусгайлсан болзол гарган энэ төрөлд амжилт гаргасан малчдыг аймгийн сайн малчнаар шалгаруулдаг уламжлалтай болжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймаг 41952 тэмээ, 123676 адуу, 85400 үхэр, 1194550 хонь, 2355405 ямаа тоолуулж малаа таван төрөл дээр нь өсгөж, үүнээс тэмээ 3412, үхэр 14342 толгойгоор нэмэгдэж бүх сум тэмээ, үхрээ өсгөсөн дүнтэй байна.
Үхэр, тэмээн сүргийг түлхүү өсгөх зорилготой болзлоо саяхан шинэчилж ирэх жилүүдэд мөрдөхөөр малчдад сурталчлан хэрэгжүүлж эхэллээ.
                                                                                                                          Ш.Цоодол

Монгол брэнд