"Дэлхийн хамгийн үнэтэй" архи хулгайд алдагджээ

Дэлхийн мэдээ | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2018-01-04 14:44:14
КОПЕНГАГЕН. /Би-Би-Си/. “Дэлхийн хамгийн үнэтэй” буюу 1.3 сая ам.долларын үнэтэй архи хулгайд алдагджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Данийн нийслэл Копенгаген хотын нэгэн баарны архи дарсны цуглуулгад байсан алмаазан шигтгээтэй бөглөөтэй, алт болон мөнгөөр бүрсэн лонхтой архи энэ долоо хоногийн мягмар гарагт хулгайд алдагдсан байна. Тус улсын цагдаа нар энэ хэргийг шалгаж байгаа аж.

“Cafe 33” баарны эзэн Брайан Ингберг ярихдаа “Би энэ архийг Латвийн “Dartz Motor” компаниас түр зээлээр авч, цуглуулгадаа байлгаж байсан юм” гэжээ.

Оросын автомашин үйлдвэрлэгч “Russo-Baltique” компани уг архийг компанийнхаа 100 жилийн ойд зориулан хийлгэж байсан гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ