top banner

Аймгийн Засаг дарга гурван ихэр охинд гарын бэлэг гардууллаа


2018-01-04 17:56:32
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хуучин он түүх болон үлдэж шинэ он айлчлан ирсэн ажлын эхний өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Оюунчимэг нар Дархан сумын 5 дугаар багт оршин суудаг С.Батжаргалын гэрт зочилж том хүү Б.Жанчивдорж болон гурван ихэр охинд гарын бэлэг гардуулан өглөө. 
Залуу гэр бүлийн гишүүд хоёулаа цахилгааны мэргэжилтэй бөгөөд гурван ихэр охиноо 2014 оны 12 дугаар сарын 1-нд өлгийдөн авчээ. Охид Дархан хотын төрөх тасагт хүндрэлгүй төрсөн бөгөөд Б.Бүжинлхам, Б.Цэрэнлхам, Б.Очирдулам нар энэ онд дөрвөн нас хүрч байна. 
 
Л.Отгонбаатар

Монгол брэнд