top banner
Шуурхай мэдээ

Холливудын жүжигчин эмэгтэй найз бүсгүйтэйгээ гэрлэжээ


2018-01-04 18:07:14
Зураг
МОСКВА. /ЛЕНТА/. Холливудын нэрт жүжигчин Эллен Пейж өөрийн найз бүсгүй Эмма Портнертай сүй тавьсан тухайгаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Бүсгүйчүүд өнгөрсөн оны зунаас эхлэн хамт явах нь олонтоо үзэгдэх болсон байна. “Энэ гайхалтай бүсгүйг өөрийн эхнэр хэмээн дуудна гэдэгтээ итгэж ч чадахгүй нь” хэмээн Э.Пейж бичжээ.

Э.Пейж өөрийн бэлгийн чиг хандлагын талаар 2014 оны хоёрдугаар сард анх мэдэгдэж байсан юм. Тэрбээр “Juno”, “Икс хүмүүс”, “Inception” зэрэг кинонд тоглосон дүрүүдээрээ алдартай билээ. Харин түүний найз бүсгүй Э.Портнер нь бүжгийн сургуулийн бүжиг дэглээч аж.

Дашрамд дурдахад, өөрийн байгалиас заяасан хүйснээс өөр хүйстэй байхыг илүүд үздэг хүмүүс буюу трансжендер хүмүүсийг АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаахыг 2018 оны 1 дүгээр сараас эхлэн зөвшөөрсөн юм. 
 
Э. Аянзаяа 

Монгол брэнд