top banner

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2017 оны тайланг танилцууллаа


2018-01-04 19:06:38
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн шинэ оны анхны хурал 84 хувийн ирцтэй аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хуралдлаа.
Хурлаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2017 оны тайланг танилцуулсан. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 2017 онд 7 байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 122,840 иргэнд үзүүлсэн бөгөөд цаашид ачаалал ихтэй цонхнуудад дугаарын машин байрлуулах, Эд хөрөнгийн бүртгэлийн Улсын бүртгэгчийн харьцааны соёлд анхаарах, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан хаагчдыг сар бүр сургалтанд хамруулах хэрэгцээ шаардлага байгаа талаар холбогдох удирдлагууд саналаа өгч байлаа.

Зөвлөлийн гишүүд тус төвийн 2017 оны ажлын тайлантай танилцсаны дараагаар мэргэжилтнүүдийн ур чадварыг ахиулах, харилцааны соёлыг төлөвшүүлэх, аймгийн Төрийн Захиргаа удирдлагын хэлтэстэй хамтран төлөвлөгөө боловсруулж судалгааг улирал тутамд явуулж үнэлгээ хийж ажиллах хэрэгтэйг зөвлөлөө.

Мөн өдрийн зөвлөлийн хурлаар Улсын аварга малчин, Улсын аварга тариаланч шалгаруулах ажлын талаар ХХААГ-аас мэдээлж Улсын аварга малчинд Хонгор сумын 2 малчин, Орхон сумын 1 малчин гээд нийт 3, Улсын аварга тариаланч хамт олонд 1, Улсын аварга тариаланчаар гурван тариаланчийн материалыг дэмжин ХХААХҮЯ-нд хүргүүлэхээр болсон тухай Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн албанаас мэдээллээ.
 
Л.Отгонбаатар
 

Монгол брэнд