top banner

Тэмээний уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулна


2018-01-04 21:34:43
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд тэмээний баяраа хаалттай хийхээр боллоо.
Ханбогд суманд тэмээчдээ алдаршуулах, галбын улаан үүлдрийн тэмээн сүргийг нийтэд сурталчлах, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нутгаа мөнхөлсөн тэмээчид” тэмээний баярыг 13 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд манай аймаг, сумтай хил залгаа Дундговь, Дорноговь аймгуудад малын гоц халдварт өвчин гарч, хорио цээр тогтоосон тул Өмнөговь Аймгийн Онцгой комиссын 2018 оны 01-р сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрээр зөвхөн аймгийнхаа хэмжээнд хаалттай зохион байгуулахаар болсныг нийт малчид, тэмээчидэд анхаарууллаа.
Тэмээний баяр энэ сарын 10-ны өдөр тус сумын төвд зохион байгуулагдах бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөн ажиллах ба бусад аймаг, сумдаас оролцох боломжгүй гэдгийг анхааруулж байна.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд