top banner
Шуурхай мэдээ

Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр Кейт Бланшетт ажиллана


2018-01-05 12:45:23
Зураг
КАНН. /Би-Би-Си/. Оскарын шагналт жүжигчин Кейт Бланшетт энэ оны Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллана гэж “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Энэ оны тавдугаар сард болох 71 дэх удаагийн Каннын кино наадмыг зохион байгуулагчид мэдэгдэхдээ “К.Бланшетт бол ховорхон онцгой авьяастай бөгөөд итгэл алдахгүй жүжигчин” гэжээ.

Австралийн жүжигчин К.Бланшетт нь ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “Цаг нь болсон” кампанит ажлыг санаачлагч Холливудын алдартнуудын нэг юм.

Каннын кино наадмын “хамгийн шилдэг кино”-нд олгох “Алтан дал модны мөчир” шагналын эзнийг тодруулах жүжигчид болон кино найруулагчдаас бүрдсэн шүүгчдийн зөвлөлийг тэрбээр ахлах аж.

Өдгөө 48 настай тэрбээр “Нисгэгч” кинонд бүтээсэн туслах дүр болон “Хөх мэлрэг” кинонд бүтээсэн гол дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан юм. Мөн тэрбээр таван ч удаа Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

Тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд Каннын кино наадмын шүүгчдийн зөвлөлийг ахлах гэж буй гурав дахь эмэгтэй аж. 2014 онд Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпион, 2009 онд жүжигчин Изабель Юппер тус кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллаж байсан байна.
Г.Доржханд
 

Монгол брэнд