top banner

Даланжаргалан суманд суурьшлын бүс барих 11.2 га газрыг шийдвэрлэв


2018-01-05 13:25:59
Зураг

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 18-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ хуралдаж 11.2 га газрыг шинээр суурьшлын бүс барихад зориулж "МАК" компанид олгох шийдвэр гаргажээ.
Учир нь Монгол Улсын цементийн хэрэгцээний 30 гаруй хувийг дангаараа хангах үйлдвэрийг “МАК” ХХК  2017 онд Даланжаргалан сумын нутагт байх Хөх цавын ордыг түшиглэн байгуулсан бөгөөд ажилчдын орон сууц, эмнэлэг, сургууль гээд хүний амьдрах орчныг хангасан шинэ суурьшлын бүсийг тус сумын төвд барихаар болсон юм.
Ингэснээр Даланжаргалан сумын хүн ам нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн салбар өргөжин тэлж,  төвлөрсөн халаалтын системд холбогдож, барилга орон сууцны хороолол сүндэрлэн босох боломжтой. Тус компани бүтээн байгуулалтын ажлаа энэ оны хавраас эхлэх аж.

Х.Эрдэнэбулган


Монгол брэнд