top banner

Шарга суманд өвөлжилт хүндэрч эхэлжээ


2018-01-08 10:10:14
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Шарга сум 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 171439 толгой мал тоологдож, өмнөх оныхоос  9000 толгойгоор нэмэгдсэн бөгөөд одоо мал өвөлжилтийн байдал хүндэрч эхэлжээ.
Сүүлийн 7 хоног нийт нутгаар цас үргэлжлэн орж, цасан бүрхүүл тогтлоо. Цасны зузаан уулархаг газраа болон гуу жалгатаа 120-150 см, тал газраа 8-15 см байна. Өдөртөө, 27-29, Шөнөдөө 31-34 градус хүрч хүйтэрч байна. Цаснаас дээшээ гарсан ургамал байхгүй, өнгөрсөн зун нутгийн 80 хувь нь гантай, 10 хувь нь гандуу, 10 хувь нь зуншлагатай байсан учир өвөлжилт хүндэрч эхэллээ. Сум аюулгүйн нөөцийн 50 тн өвс 30 тн тэжээлээ малчиддаа олгоод байна. Аймгийн аюулгүйн нөөцийн өвснөөс багийн Засаг дарга нараар дамжуулан судалгаа авч мэдээллийг хүргүүлж малчид өвс авч байна.
Одоогоор “Хишиг Халиун” ХХК-тай гэрээ байгуулсан боловч тэжээл ирээгүй байна гэж сумын Засаг дарга Д.Тунгалагтамир мэдээллээ.
                                                                                                                          Ш.Цоодол

Монгол брэнд