top banner

Пёнчаны өвлийн олимпийг хакерчид "онилжээ"


2018-01-08 14:56:57
Зураг
СӨҮЛ. /Би-Би-Си/. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах ажилд оролцож байгаа байгууллагуудын нууц мэдээллийг хакерчид хулгайлахыг завдсан гэж кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “McAfee” компани мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, “Пёнчан-2018” өвлийн олимптой холбоотой компаниуд руу хакерчид өнгөрсөн сард вирустэй и-мэйлүүд илгээсэн гэж “McAfee” компани мэдэгдсэн байна.

Ийм и-мэйлүүдийг илгээсэн хакерчид нь яг  аль улсад харьяалагддаг болохыг тус компани тогтоож чадаагүй байгаа аж. Гэхдээ и-мэйлүүдийн заримыг нь Сингапурын IP хаягаас илгээсэн байсан бөгөөд и-мэйл нь солонгос хэлээр байсан гэнэ.

Өмнө нь бас хакерчид байгууллагуудын ажилтнуудын цахим шуудангийн нууц үг болоод санхүүгийн мэдээллийг хулгайлахыг оролдож байжээ.

Спортын томоохон арга хэмжээнүүд кибер халдлагад өртөж болзошгүй гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачид саяхан анхааруулсны дараа “McAfee” компани дээрх мэдэгдлийг хийлээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хот нь ирэх сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулах юм.

Г.Доржханд

Монгол брэнд